Sunday, February 13, 2011

Монгол

ЗӨРҮҮД МЭЛХИЙ
Нэгэн залуу мэлхий ээжийн хамт том цөөрөмд амьдардаг байжээ.Сахилгагүй үргэлж төвөг удаж байдаг тэрээр ээжийгээ хэзээ ч сонсдоггүй бөгөөд түүнээс болж ээж нь уй гашууд автаж ичгэвтэр байдалд ордог байлаа.Хэрвээ ээж нь түүнийг уулын энгэрт тогло гэвэл тэр дандаа далайн эрэг дээр тоглоно.Өндөр газар луу яв гэвэл тэр нам доор газар луу явна.Энэ зүйлийг хий гэвэл тэр зүйлийг хийнэ.Ээж нь юу гэж л хэлнэ тэр дандаа эсрэг зүйлийг хийдэг байлаа."Би ер нь түүнийг яах ёстой вэ?" гэж тэр амандаа бувтнадаг байлаа."Тэр яагаад бусад айлын хүүхдүүд шиг биш юм болоо?Тэд нар үргэлж л дуулгавартайгаар хэлсэн зүйлүүдийг нь хийх юм.Мөн тэд нар үргэлж л сайн бас эелдэг байх юм.Хүүхдээ тэд нар шиг зан араншинтай болгохын тулд яах ч учраа олохгүй юм аа.Би түүүний муу зуршлыг хаяхын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй "гэж гүнзгийгээр санаа алдлаа.
"Ха!Xа!Xа!Наад амандаа бувтнахаа больдоо.Надад санаа зовох хэрэггүй дээ.Би өөрийнхөөрөө хийгээд явж байхад зүгээр.""Тийм гэж үү?Тэгвэл чи яагаад зүгээр дуугардаггүй юм бэ?Чиний дуу чинь мэлхий шиг сонсогддоггүй.Алив би чамд зааж өгье.Инээмсэглээд хацраа пөмбийлгөөд тэгээд гадагш нь чангаар Кайгул,Кайгул.Одоо чи нэг үздээ."гэж ээж мэлхий хэллээ.Жижиг мэлхий их л жуумалзан хацраа пөмбийлгөн гадагш чангаар Кулгай,Кулгай гэж дуугарлаа."Чи яагаад ийм ичих нүүргүй юм бэ? бяцхан зөрүүд минь чамаас болоод би үхэх нь байна."гэж хэлээд ээж мэлхий уйлан "Хэрвээ чи өөртөө юу сайн бэ гэдгийг мэддэг бол намайг сонсох л байсан.Гэтэл одоо чи..."гэтэл,
Кулгай,кулгай гэсээр бяцхан мэлхий харайгаад явчихав.Өдөр хоног өнгөрөх тусам ээж мэлхий үглэсээр хүү ээжийнхээ хэлсний эсрэг зөрүүдэлсээр л байлаа.Тэр хүүдээ санаа зовон сэтгэлээр унасаар байгаад өвчин тусч бие нь тавгүйрхлээ.Тэр бас л зөрүүдэлсээр л байлаа.
Нэгэн удаа ээж мэлхий хүүгээ дуудан, Хүү минь!Ээж нь одоо удаан амьдрахгүй.Ээжийгээ өнгөрөнгүүт ээжийгээ битгий уулын энгэрт оршуулаарай,ээжийгээ голын ойролцоо оршуулаарай."гэж хэллээ.Учир нь ээж хүүгийнхээ зөрүүдийг маш сайн мэддэг тул албаар миний хэлсний эсрэг хийх байгаа гэж бодон тэгэж хэлжээ. Хэдэн өдрийн дараа ээж мэлхий өнгөрч, бяцхан мэлхий уйлсаар уйлсаар."Өө!Хөөрхий ээж минь!Би яах гэж өөрийн зөрүүд зангаараа түүнийг тэгэж зовоож байсан юм болоо.Яагаад би ээжийгээ сонсдоггүй байсан юм болоо."гэж өөрийгөө зэмлэлээ."Одоо ээж минь өнгөрлөө.Би түүнийг алсан.Би түүнийг алсан" гээд бяцхан мэлхий түүнд учруулж байсан бүхий л хүндэрлүүдийг эргэцүүлэн бодлоо."Би үргэлж ээжийнхээ хэлсний эсрэг зүйлийг хийдэг байсан яагаад гэвэл энэ нь хөгжилтэй байсан.гэж хэлээд "Одоо л ээжийнхээ хэлснийг хийх ёстой гэж хэлээд бяцхан мэлхий зөв бурууг ч ухааралгүй ээжийгээ голын эргийн ойролцоо оршууллаа.
Хэдэн долоо хоногийн дараа шуурга шуурч, маш их бороо орж гол эргээ хальтал үерлэлээ.Бяцхан мэлхий ээжийгээ урсаад явчихвий гэж санаа зовоод унтаж чадсангүй.Эцэст нь тэр ээжийгээ харахаар очлоо.Кайгул!Кайгул!Миний ээжийг битгий урсгаач дээ!гэж цутгаж байгаа бороонд уйлсаар сууна.Бороо орох тоолонд бяцхан мэлхий энэ мэт ээжийгээ харахаар очдог байв.Түүнээс хойш ногоон мэлхий бороо орох тоолонд Кайгул! Кайгул! гэж уйлдаг болсон гэнэ.

No comments:

Post a Comment