Үнэг,чоно хоёр хамт явж байгаад нүүдэлчдийн мөр дээрээс гүзээ шар тос олжээ.Энэ тосийг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг,
-Энэ тосыг энд идэхэд зохисгүй ,хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье.Чоно,
-За тэгье яаж авч явах вэ? гэв.Үнэг,
-Авч явах ч юухан байх вэ?Үүрээд л явчихна.Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд,Чоно,
-За би үүрэхийг нь үүрье.Чи аахилж үз гээд тос үүрээд явахад,Үнэг,
-За,тэгэхээс дээ гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ.
Ингээд хоёулаа өндөр уулын орой дээр гарав.Тэгтэл үнэг,
Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ.Чоно,
-Хэн маань идэх вэ? гэхэд үнэг,
-Хэн ах настай маань идвэл таарна.Чи хэдэн настай вэ?гэж асуулаа.
Чоно үнэгийг мэхэлж өнөөх тосыг идэхийн тулд,
-Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг,Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа.Чоно дотроо" Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ дээ.Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо" гэж бодоод,-Чи юунд уйлаа вэ? гэхэд үнэг,
-Би гурван гавартай байсан юмаа.хамгийн бага нь чамтай чацуу юм байна.Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож ,ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадтталаа иджээ.