Үнэг,чоно хоёр хамт явж байгаад нүүдэлчдийн мөр дээрээс гүзээ шар тос олжээ.Энэ тосийг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг,
-Энэ тосыг энд идэхэд зохисгүй ,хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье.Чоно,
-За тэгье яаж авч явах вэ? гэв.Үнэг,
-Авч явах ч юухан байх вэ?Үүрээд л явчихна.Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд,Чоно,
-За би үүрэхийг нь үүрье.Чи аахилж үз гээд тос үүрээд явахад,Үнэг,
-За,тэгэхээс дээ гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ.
Ингээд хоёулаа өндөр уулын орой дээр гарав.Тэгтэл үнэг,
Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ.Чоно,
-Хэн маань идэх вэ? гэхэд үнэг,
-Хэн ах настай маань идвэл таарна.Чи хэдэн настай вэ?гэж асуулаа.
Чоно үнэгийг мэхэлж өнөөх тосыг идэхийн тулд,

-Чи юунд уйлаа вэ? гэхэд үнэг,
-Би гурван гавартай байсан юмаа.хамгийн бага нь чамтай чацуу юм байна.Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож ,ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадтталаа иджээ.
No comments:
Post a Comment