Saturday, February 12, 2011

Өвөл,зун яагаад ээлжилдэг вэ?

Сүн далайг шалбааг байхад,сүмбэр уулыг толгод төдий байхад хүйтний өвгөн,дулааны өвгөн хоёр хүч чадлаа үзэлцэх гэжээ.Хүйтний өвгөн,
-Би есөн хоногт энэ дэлхийг хөлдөөе.Чи хайлуулж чадах уу? гэхэд Дулааны өвгөн,
-Би тэгвэл найман өдөрт л цас мөсий нь хайлуулж усан далай тогтоочихно.Чи миний халууныг халхалж чадахгүй шүү дээ.гэжээ.Тэгээд тэр хоёр мөрийгөө авсан нь нөгөөгөө мэдэлдээ авна гэж тохиролцжээ.Хүйтний өвгөн есөн хоногийн турш цасан шуурга тавьж,ер бусын их хүйтнээр дэлхийг цэвдэг мөс болтол хөлдөөгөөд, аварга том бух бүтээж авран хамгаалагч болгон тавьж гэнэ.Дулааны өвгөн найман өдөр нар бүтээж дэлхийг найман зүгээс нь шарж найман өдөрт усан усан их далайтай болгожээ.
-Хаана мөс үлдэж вэ гэж шалгахад аварга бухны битүү дөрвөн хөл доор нь мөс үлдсэн байжээ.Урьд хоёр хөл доор нь урд мөсөн туйл болонтогтсон юмсанжээ.Дулааны өвгөн уурлахдаа тэр бухны битүү туурайг хага цавччихсан гэнэ.Тэгснээс үхэр салаа туурайтай болжээ.
Гэвч хоёр өвгөний хүч нь тэнцэж жилийг жигдхэн хувааж зун,өвлөө ээлжлүүлдэг болсон юмсанжээ.

No comments:

Post a Comment